< img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=350998155857292&ev=PageView&noscript=1" />

Үйлчилгээний утас
7700-5151 / 7700-5252

Төлбөрийн буцаалт хийх зарчим

Акмарт-н бараа буцаалт нь зарчмын хувьд бараа хүргэн өгсний 7 хоногийн дараа хэрэгжддэг бөгөөд одоо бараа буцаалтын үйлчилгээ үзүүлэх боломжгүй байна.
1. Бараа буцаалтын төрөл
Шалтгаантай бараа буцаах болон шалтгаангүй бараа буцаах гэж хоёр хуваана.
  • 1.Хэрэглэгч шалтгаантай бараа буцаах нөхцөлүүд.
    (1)Бараа бүтээгдэхүүний гэмтэл: бараа тээвэрлэлтийн явцад гэмтэх, хэрэглэж болохгүй болохоос гадна барааны гаднах байдал гэмтэх, зураас гарах гэх мэт шалтгаанууд орно.
    (2)Буруу бараа болон дутуу бараа илгээх
    (3)Барааны тайлбар буруу байх. Хэрэглэгчийн хүлээн авсан бараа нь барааны тайлбартай тохирохгүй байх
    (4)Барааны чанар асуудалтай байх. Барааны чанараас болж хэрэглэж болохгүй байх
    2. Хэрэглэгчийн шалтгаангүй бараа буцаалт нь ихэвчлэн хэрэглэгчийн өөрийн асуудлаас болдог. Үүнд худалдаж авахаас татгалзах, хувийн сонирхол гэх мэт шалтгаанууд байна. Дахин худалдахад нөлөөлөхгүй, нээгээгүй, хэрэглээгүй, бүрэн бүтэн боодолтой, барааны байдал сайн байх, бүх дагалдах хэрэгсэл, бэлэг, баримт, худалдаачны өвөрмөц таних код бүрэн бүтэн байх гэх мэт шаардлагагуудыг хангасан байна.. Шалтгаангүй бараа буцаах үйлчилгээ одоогоор боломжгүй байна Онцгойлон анхааруулга. Бараа буцаахгүй байх нөхцөлүүд.
  • Акмарт зарагдаагүй аливаа бүтээгдэхүүн (серийн дугаар болон серийн дугаар таарахгүй)
  • Зөвшөөрөлгүй засах, буруу ашиглах, халцлах, хайхрамжгүй хэрэглэх, зүй бус хэрэглээ, норгох, гэмтээх, өөрчлөх, буруу суурилуулах, урах, шошго өөрслөх, серийн дугаар болон хамгаалалтын тэмдэг өөрчлөх гэх мэт
  • Хэрэв бараа хуурамчаас хамгаалсан тэмдэгтэй байвал уг тэмдэг заавал бүрэн бүтэн байна.
  • Барааны дагалдах хавсралт нийлүүлэх боломжгүй, туршилтын бичиг (тодорхойлолт бичиг гаргах бараа, шалтгаангүй бараа буцаахаас гадна) баталгаат карт, заавар, төлбөрийн баримт, эрхийн бичиг нь барааны тайлбартай нийцэхгүй, өөрчлөсөн байх
  • Баталгаат хугацаа дууссан бүтээгдэхүүн (Гурван баталгаат хугацаанаас хэтэрсэн бүтээгдэхүүн)
  • Бусад бараа буцаахгүй байх нөхцөлүүд.
    Анхааруулга. Төрөл бүрийн барааны шинж чанараас хамаарч бараа буцаах зарчим өөр өөр байна. Бараа буцааж байгаа хэрэглэгчид Акмартын дэлгүүр дээр очиж бараа буцаах нөхцлийг хангаж байгаа эсэхийг шалгаж үзүүлнэ.
    Дараах тохиолдолд шалтгаанаас үл хамааран буцаан олголтыг хүлээн авахгүй байна.
  • Захиалгаар хийсэн бараа, тусгай бараа, лого бичсэн бараа, хэмжээ өөрчлөсөн бараа
  • Үйлдвэрлэгчийн баглаа боодол заавал хэрэглэх бараа, бараа буцаах үед анхны баглаа боодол байхгүй, баглаа боодол гэмтсэн байх Дараах тохиолдолд бүтээгдэхүүн нь гажигтай, гэмтээгүй байсан ч бараа буцаахгүй байна.
  • Хэрэглэсэн болон нээсэн өргөн хэрэглээний бараа
  • Барааны согог нь үйлдвэрийн буруу гэж үзэх ( LCD дэлгэц гажих, толботой байх, хэрэглэсний дараа зураастай гэх мэт).
  • Төхөөрөмжийг өөрчлөх, сэлбэг хэрэгсэл солих, тохиргоо өөрчлөх
  • Үйлчлүүлэгчийн шаардлагын дагуу үйлдвэрлэгчээс гаргасан гэрчилгээ бараа
2.Бараа буцаах хугацаа
Бараа буцаалтын шалтгаанаас болж бараа буцаах хугацаа өөр өөр байна, онцгой нөхцөлд хоёр тал харилцан тохиролцсоны дагуу бараа буцаана. 1.Шалтгаантай бараа буцаалтын хугацаа
(1)Барааны гэмтэл. Бараа хүлээн авсан тухай баталгаажуулсан өдрөөс хойш 3 хоногийн дотор буцаах хүсэлт гаргана.
(2)Буруу бараа илгээх, дутуу бараа илгээх. Бараа хүлээн авсан тухай баталгаажуулсан өдрөөс хойш 3 хоногийн дотор буцаах хүсэлт гаргана.
(3)Барааны тайлбар тохирохгүй байна: Бараа хүлээн авсан тухай баталгаажуулсан өдрөөс хойш 3 хоногийн дотор буцаах хүсэлт гаргана.
(4)Барааны чанарын асуудал: Бараа хүлээн авсан тухай баталгаажуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор буцаах хүсэлт гаргана.
(5)Барааны бусад асуудал. Бараа хүлээн авсан тухай баталгаажуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор буцаах хүсэлт гаргана.
(6)Шалтгаангүй бараа буцаах хугацаа. Бараа хүлээн авсан тухай баталгаажуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор буцаах хүсэлт гаргана.
Шалтгаангүй бараа буцаах үйлчилгээ одоогоор боломжгүй байна
3.Бараа буцаах нотолгоо
Барааг буцааж өгөх шалтгаанаас үүдэлтэй аливаа асуудлыг Акмарт компани, худалдагчтай эхлээд харилцаж шийдвэрлэнэ.
1.Барааны эвдрэл, дутуу бараа илгээх. Гарын үсэг зурахдаа эд зүйлсийн байдлыг шалгаж бараа хүлээн авна. Хүлээн авагч нь гарын үсэг зурахдаа тухайн барааны байдлыг газар дээр нь баталж, тээвэрлэлтийн бичиг дээр тухайн барааны байдлыг тэмдэглэж үлдээнэ.
2.Бараа тайлбартайгаа нийцэхгүй байх. Бараа хүлээж өгөхдөө бараа шалгаж үзнэ. Түгээгчийн өмнө бараа байдлыг сайтар шалгана. Хэрэв ямар нэгэн асуудал байгаа бол гарын үзэг зурахаас татгалзах эсвэл газар дээр нь зураг авч баталгаа гаргааж авна. Хүлээн авагч нь бараа хүлээн авахдаа тухайн барааны байдлыг шалгаж гарын үзэг зурна эсвэл тээвэрлэлтийн баримж дээр гарын үзэг зурж баталгаажуулна.
Нотлох баримт гаргах нөхцөлүүд.
1.Тээвэрлэлтийн хуудас бүхий гадна талын баглаа боодлын зураг, барааны боодлын зураг, барааны дэлгэрэнгүй зураг
2.Бараа баглаа боодлыг нээх үеийн байдал, баглаа боодлын байдал, тоо хэмжээ
3.Гэмтсэн зүйлийн дэлгэрэнгүй
4.Нотлох баримтын хугацаа
Нэн даруй хүлээн авах боломжгүй зүйлсийн хувьд (нүдээр таних боломжгүй бөгөөд энгийнээр үнэлэх боломжгүй) барааг хүлээн авагч гарын үсэг зурснаас хойш гурав хоногийн дотор Акмартын операторт мэдэгдэнэ. Акмартын оператор үйлдвэрлэгчээс түгээлтийн гэрчилгээ, бүтээгдэхүүний мэргэшлийн гэрчилгээ, худалдааны нэхэмжлэх, туршилтын гэрчилгээ болон бусад дагалдах баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хүсч, буцаах боломжтой эсэхийг тодорхойлохын тулд тухайн барааны тайлбарыг үйлдвэрлэгчийн тодорхойлсоны дагуу бодит хүлээн авсан бараатай харьцуулна. Барааны чанарын асуудал: Хэрэв хүлээн авагч хүлээн авсан барааны чанар нь гаднах байдлаасаа танигдахгүй бол Акмарт нь үйлдвэрлэгчээс худалдан авалтын бүрэн эрхийн линк, логистикийн иж бүрэн мэдээлэл, брэндийн зөвшөөрөл, бүтээгдэхүүний гэрчилгээ эсвэл бизнесийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг шаардах эрхтэй. Үйлдвэрлэгч нь дээрх баталгаат баримт бичгүүдийн зарим буюу бүх зүйлийг гаргана. Хэрэв үйлдвэрлэгч нь холбогдох баримт бичгийг гаргаж өгөхгүй эсвэл худалдан авагч нь нотолгооны бичиг гаргаж өгөхгүй бол Акмарт нь гүйлгээг цуцалж, буцааж өгөх эрхтэй бөгөөд хэрэв худалдан авагч холбогдох гэрчилгээгээ өгөхийг хүсэхгүй байгаа эсвэл өгөх боломжгүй бол Акмарт нь гүйлгээний дүн нь хэрэглэгчид буцааж өгнө.
4.Тээвэрлэлтийн асуудал
Бараа буцаах тээврийн зардлын зарчим нь “ Хэн буруутай, Хэн үүний хариуцана” байна. Бараа буцаалтын шалтгаанаас хамаарч хуваана.
1.Шалтгаантай бараа буцаалт. Үйлдвэрлэгч нь бараа буцаалтын тээврийн зардлыг хариуцах ёстой.
2.Шалтгаангүй бараа буцаалт. Хэрэглэгч нь бараа буцаалтын тээврийн зардал болон татварыг хариуцна.
5.Буцаалт хийх барааны байдал
Барааны өөрийн асуудал бус буцаалт( гэмтэл, чанарын асуудал, хуурамч бараа асуудал гэх мэт) , буцаалт барааны байдал дараахь зүйлүүдийг агуулсан байна:Дахин борлуулалтад нөлөөлөхгүй, бүтээгдэхүүний гаднах савлагааны бүрэн бүтэн байдал, нээгдээгүй, ашиглагдаагүй, аюулгүй байдлын код гэх мэт хавсаргасан бүх бэлэг гэх мэт зүйлс бүрэн бүтэн байна.