Үйлчилгээний утас
7700-5151 / 7700-5252

Бидний тухай

AК март ХХК
“Aкмарт” ХХК нь интернэт худалдааны компани бөгөөд багагүй хугацаанд гадаад дотоодын зах зээлд маркетингийн судалгаа хийсний дүнд орчин үеийн хамгийн дэвшилтэт худалдааны аргачлал буюу үйлдвэрлэгч хэрэглэгч хоёрын дунд байдаг хуучны олон үе шатлалыг хассан үйлдвэрлэгчийг бизнес эрхлэгчид болон хэрэглэгчидтэй шууд холбох боломжтой 1 тэрбум барааны каталог бүхий AKmart.mn гэсэн интернет дэлгүүрийг байгуулсан юм.

“Aкмарт ХХК” нь Хятадын урдаа барьдаг таван том логистикийн группийн нэг болох “Ankuai” групптэй албан ёсны гэрээтэй хамтран ажилладаг тул хамгийн боломжит хямд тээврийн зардлаар бараагаа авчирдаг. “Ankuai” групп нь олон жил ачаа тээвэрлэлт хийж байсан арвин туршлагатай, Монгол, ОХУ, Дундад Азийн орнуудад логистикийн үйлчилгээ, нүүрс ханган нийлүүлэх үйлчилгээ, логистикийн хүрээлэн дэх тээврийн нэгдсэн цогц үйлчилгээ, “Min Sheng” худалдааны төвийн үйлчилгээг үзүүлдэг “БНХАУ-ын логистик болон худалдааны нэгдсэн холбоо”-ноос үнэлсэн “ААААА” зэрэглэлтэй, ISO9001_2008 “БНХАУ-ын Чанарын Удирдлагын Систем” стандартын гэрчилгээтэй групп юм.

Мөн “Акмарт ХХК” нь Хятадын томоохон интернет дэлгүүрүүдтэй хамтран ажилладаг албан ёсны түнш бөгөөд эдгээр дэлгүүрүүд нь Хятадын үйлдвэрлэгчдийг далайн чанад дахь худалдан авагчидтай холбох зорилгоор байгуулагдсан интернет худалдааны дэлхийн томоохон сайтууд юм. Иймээс AKmart.mn нь Монголын хамгийн том онлайн худалдааны мэдээллийн систем болж буй бөгөөд барааны тоо, нэр төрөл нь өдөр өдрөөр өөрчлөгдөн өсөж байдаг. Мөн сайтын брендийн дэлгүүр хэсэгт дэлхийд үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч БНХАУ, АНУ, Япон, Солонгос, Европын холбооны улс гэх мэт орны брендийн бараа бүтээгдэхүүнүүд өргөн сонголттойгоор байдаг тул хэрэглэгч зөвхөн Хятад гэлтгүй бусад үйлдвэрлэгч орнуудын бараанаас сонголт хийн худалдан авалт хийх боломжтой юм.
Таних тэмдэг
АК Март компани нь дэлхий даяар бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг групп юм. Монгол улсад akmart.mn хаягаар дамжуулан үйлчилж байна.